Зарим автозамыг нэг чигийн хөдөлгөөнд шилжүүлэхээр төлөвлөжээ

2021-10-15
1 min read

Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас ажил тарах үеийн Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах төлөвлөгөөг танилцууллаа.

Төлөвлөгөөний дагуу Хан-Уул дүүргийн 11, 17-р хорооны нутаг дэвсгэр Оргил худалдааны төвийн уулзвараас урагшаа ХААИС-ийн уулзвар хүртэлх автозамыг оргил цаг буюу 17:00-20:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд шилжүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Ажил тарах цаг буюу 17:00-20:00 цагийн хооронд Чингисийн өргөн чөлөө, хотын төвөөс урагшаа Зайсан чиглэл рүү хамгийн их ачаалал үүсдэг ба үүнээс үүдэж Төв Шуудангийн уулзвар ачаалж, улмаар Энхтайваны өргөн чөлөө мөн ачаалал авч, хотын гол зам, уулзваруудын нэвтрүүлэх чадвар бүхэлдээ буурдаг байна.

Тиймээс ачааллын цаг буюу 17:00-20:00 цагийн хооронд Оргил худалдааны төвийн уулзвараас урагшаа ХААИС-ийн уулзвар хүртэл нэг чигийн хөдөлгөөнд оруулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

ХААИС-ийн уулзвараар цагт 898 тээврийн хэрэгсэл нэвтэрдэг бол ийнхүү шинэ зохицуулалт хийснээр энэ тоо нэмэгдэх юм байна.

Орчуулах »