АТГ-т зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг бүртгэнэ

2021-11-08
1 min read

Авлигатай тэмцэх газар нь “Авлигатай тэмцэх газраас зохион байгуулж буй олон нийттэй харилцах, соён гэгээрүүлэх үйл ажиллагааны үр дүн, ач холбогдлын талаарх олон нийтийн санаа бодлыг судалж, дүгнэлт, зөвлөмж санал боловсруулах (хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх)” ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. 

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг ҮЙЛЧИЛГЭЭГ ГҮЙЦЭТГЭХ ЧАДВАРТАЙГ НОТЛОХ МЭДЭЭЛЛИЙГ байгууллагын танилцуулга, (тухайн ажилтай ижил төстэй ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлага /судалгаа шинжилгээний ажлын чиглэлээр мэргэшсэн байх/-ын талаарх мэдээлэл) ирүүлнэ.

Сонирхсон этгээд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 17:00 цагаас өмнө битүүмжлэн ирүүлнэ үү.

Хаяг:
Монгол Улс Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба
5 дугаар хороолол, Сөүлийн гудамж 41
Улаанбаатар хот 14250

Холбоо барих утас: 70112565

Орчуулах »