Билл Гейтс тэрбумтнуудын жагсаалтад нэг байр ухарчээ

2020-11-24
1 min read

“Bloomberg” агентлагаас гаргадаг тэрбумтнуудын жагсаалтын удаах байранд “Tesla” компанийн ерөнхий захирал Илон Маск бичигдэж эхэлжээ. Өмнө нь энэхүү байранд “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс байсан ч ийнхүү ухарсан байна. “Bloomberg”-ийн шинжээчид “Tesla” компанийн ерөнхий захирал Илон Маскийн хөрөнгийг 127.9 тэрбум ам.доллароор үнэлж байгаа бол Билл Гейтсийн хөрөнгийг 127.7 тэрбум ам.доллароор үнэлсэн байна. Гэвч Гейтс буяны үйлст их хэмжээний мөнгө зориулаагүй бол энэ тоо мэдэгдэхүйц өндөр байх байсныг DPA агентлаг онцолжээ.

Тэрбумтнуудын жагсаалтыг “Amazon” компанийг эзэмшигч, 182 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Жефф Безос тэргүүлсэн хэвээр байна.

Орчуулах »