БНХАУ-ын таван мужид омикрон хувилбар бүртгэгджээ

2022-01-19
1 min read

Өвлийн Олимпийн наадам болох БНХАУ-ын нийслэл Бээжин хотод коронавирусний омикрон хувилбарын анхны тохиолдол бүртгэгдсэн талаар албаныхан мэдээллээ хэмээн New York Times мэдээлжээ.

Уг мэдээлэлд “Тус хотод өвлийн Олимпын наадам удахгүй болох гэж байгаатай холбогдуулан албаныхан яаралтай арга хэмжээ авч халдвар гарсан хороолол, гудамжинд хатуу хөл хорио тогтоон шинжилгээ авах ажлыг өргөн хүрээтэй эхлүүлэн ажиллаж байна.

Эрх баригчдын мэдээлж буйгаар, халдвар авсан хүний амьдардаг хороолол, ажлын байр зэрэг газарт хатуу хөл хорио тогтоож, битүүмжилжээ. Мөн дээрх хоёр газартай холбоотой 2430 иргэнээс шинжилгээ авсан байна.

Бээжин хот өвлийн Олимпын наадамд оролцох тамирчид, албаны хүмүүс, сэтгүүлчид зэрэг хэдэн мянган хүнийг хүлээж авахаар бэлтгэлээ базааж байгаа бөгөөд наадам 2 дугаар сарын 4-ний өдөр эхлэх юм.

Омикрон хувилбарын тохиолдол бүртгэгдэхээс өмнө Бээжин хот халдвар хамгааллын дэглэмийг өндөржүүлж, маш хатуу бодлого баримталж байсан ч ийнхүү халдварын тохиолдол гарлаа” гэжээ.

Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын таван муж болон Шанхай хотод дотоодын омикрон хувилбар бүртгэгдээ байгаа ажээ.

Орчуулах »