Санаатайгаар зээл төлөхөөс зайлсхийсэн ААН-үүдийг зарлалаа

2022-01-20
2 мин уншина

Монгол Улсын Хөгжлийн банк нь үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой бөгөөд Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд заасан үйл ажиллагааг эрхлэх чиг үүрэг бүхий хуулийн этгээд юм.

Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкнаас санхүүжилт авч зээлийг зориулалт бусаар ашигласан, санаатайгаар зээл төлөхөөс зайлсхийсэн болон зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан эргэн төлөлтийг хийгээгүй, мөн гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдийн талаар авах шаардлагатай арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкнаас банкны хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, улмаар төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж буй нэр бүхий чанаргүй зээлийг шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан бөгөөд мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлж байна.

Шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан нэр бүхий чанаргүй зээл, активын мэдээлэлд зээлийн зориулалт, зээл, актив хөрөнгийн талаарх мэдээлэл болон шүүх, шийдвэр гүйцэтгэлийн шатууд дахь мэдээлэл багтсан болно.

ЗЭЭЛДЭГЧИЙН НЭРХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙСАН ТӨСӨЛЗээл авсан огнооЗээлийн дүн
/тэрбум төг./
ХаншВалютНийт төлөгдсөн дүн
/тэрбум төг./
Зээлийн өр төлбөр
/тэрбум төг., хуримтлагдсан дүн/
1“Монгол драй милк” ХХКХөдөө орон нутгуудад 60 ширхэг хуурай сүүний үйлдвэр2017/5/1642.62848.8USD2.4950.4
2“Монгема” ХХКМуур нохойн хоол үйлдвэрлэх тоног төхөөрөмж авах, Япон болон бусад улсад экспортлох2017/10/3110.424.74JPY0.5812.6
3“Эрэл” ХХКУгсармал орон сууц2013/8/20
2014/7/17
65.5
39.4
2848.8
USD
EUR
19.31
7.98
106.0
57.1
4“Инжир” ХХКЭкспортын наамал дүнз, евро стандартын угсармал модон барилга төсөл2018/1/95.62848.8USD7.6
5Хавсралт 2 Чинис хаан’!A12019/12/1925.01MNT37.5
6“Чингис хаан банк” ХХК
(Дамжуулан зээл)
Арьс шир боловсруулах, үйлдвэрлэлийн төсөл2014/8/2613.01MNT12.671.1
7“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК,
“Нью яармаг хаусинг прожект” ХХК нар.
“Шинэ яармаг” орон сууцны хороолол барих төсөл2015/5/28142.442848.8USD59.44117.9
8ТОСК-“Хөдөлгөөнт цогцолбор” төсөл2016/2/519.31MNT25.6
9“Монгол эм импекс концерн” ХХК,
“Бишрэлт групп” ХХК нар.
Хатуу тунгагдсан эм болон дуслын шингэний үйлдвэр байгуулах төсөл2018/3/97.271MNT5.554.9
10“Монгол мах экспо” ХХК,
“Бишрэлт пропертиз” ХХК, “Веллмарт” ХХК нар
Мах боловсруулах цогцолбор төв байгуулах төсөл2017/12/1331.91MNT8.438.6
11“Сонгоулд” ХХК
“Өрмөн Уул групп” ХХК
Алт-2 үндэсний хөтөлбөр2017/12/2817.3124.74JPY0.2119.7
12“Зэст-Өндөр” ХХКШирэн-Овоо төмрийн хүдрийн ордыг ил уурхайн аргаар ашиглах төсөл2018/8/1010.8724.74JPY0.6311.8
13“Кью Эс Си” ХХК33.4 км төмөр зам барих ажилд шаардагдах санхүүжилт2014/12/3203.122848.8USD112.95212.4
14“Енсада истерн” ХХКЭкспортод чиглэсэн гурил, гурилан бүтээгдэхүүний үйлдвэр төсөл2019/12/3026.91MNT0.034.3
15“Болор шүр” ХХКАлт-2 үндэсний хөтөлбөр2017/8/302.31MNT2.4
16“Эрд хул” ХХКАлт-2 үндэсний хөтөлбөр2017/8/300.71MNT0.30.6
17“Монлаа” ХХКТөмрийн хүдрийг нойтон аргаар боловсруулах үйлдвэр барих2014/8/115.61MNT0.887.6
18“Ган Хүдэр Орд” ХХКХорголжин төмрийн хүдрийн үйлдвэр барих төсөл2017/7/65.901MNT1.25.6
19“Дэд бүтэц инженеринг” ХХКДэд бүтэц-Ухаалаг шийдэл төсөл2018/10/242.101MNT0.12.8
20Бэрэн групп ХХКУлаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 7-р хорооллын 720 болон 120 айлын “Ё” блок орон сууцны хороолол2017/10/3033.22848.8USD3.2243.7
21Мондулаан трейд ХХКБаянголын ам дахь Зүүн шанд, Улааншивэртийн амны алтны шороон ордыг ашиглах төсөл2018/10/2213.71MNT3.3717.7
22Пирамид Орд ХХК“Буман залуус 296 айлын орон сууц”-ны төсөл2018/6/1915.01MNT0.5223.1
23МБҮ трейд ХХК“Мал нядалж, мах бэлтгэх үйлдвэр”, “Малын худалдааны төвлөрсөн зах” төсөл2018/2/1311.51MNT0.0016.7
24Сэлэнгийн герефорд ХХК“Мах бэлтгэлийн кластерын хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл”2018/11/14.11MNT0.335.4
25Бармон ХХКГэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ЧД-ийн 10-р хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн 1000 орчимд 468 айлын 4 блок “Шинэчлэл хороолол” орон сууцны барилгын төсөл2019/12/2313.81MNT0.9117.0
Нийт880.2
Орчуулах »