Канадын цэргийн сургагч нар Украинд 2025 он хүртэл байрлана

2022-01-27
1 min read

Канадын цэргийн сургагч нар “Unifier” ажиллагааны хүрээнд 2025 он хүртэл Украинд байрлана гэж тус улсын Ерөнхий сайд Жастин Трюдо лхагва гарагт мэдэгджээ.

“Өнөөдөр (нэгдүгээр сарын 26) би “Unifier” ажиллагааг дахин гурван жилээр сунгаж байна” гэж тэрбээр мэдэгджээ. Үүнээс гадна, Украинд байрлаж буй цэргийн тоог 200-гаас 400 болгон нэмэгдүүлэхээр болсон байна.

Канад улс Киевт зэвсэг үргэлжлүүлэн нийлүүлэхийн зэрэгцээ тагнуулын мэдээлэл солилцож, кибер халдлагатай тэмцэхэд дэмжлэг үзүүлсээр байх болно гэж Ж.Трюдо мэдэгджээ. Түүний хэлснээр, тус улсын Батлан хамгаалахын сайд Анита Ананд ойрын үед Украинд айлчилна.

Канадын эрх баригчид Украины эргэн тойронд үүссэн асуудлыг дипломат аргаар зохицуулахыг дэмжиж байгааг тэрбээр мөн мэдэгджээ.

Эх сурвалж: Монцамэ

Орчуулах »