Японд халдвартай тэмцэх арга хэмжээнүүдийг сунгана

2022-02-10
1 min read

Японд коронавирусний “омикрон” хувилбарын тархалтын улмаас халдварын өвчлөл нэмэгдсэн хэвээр байгаатай холбоотойгоор Засгийн газар Токио хот болон 12 мужид тогтоосон халдвартай тэмцэх арга хэмжээнүүдийн хэрэгжих хугацааг ирэх гуравдугаар сарын 6 хүртэл гурван долоо хоногоор сунгах төлөвтэй байна.

Засгийн газар мөн баруун нутгийн Кочи мужийг бямба гаргаас хязгаарлалтын арга хэмжээ тогтоох бүс нутгийн тоонд оруулахаар төлөвлөж байна. Ингэснээр ийм хязгаарлалтыг 47 мужийн 36-д мөрдөх юм. Ерөнхий сайд Кишида Фүмио холбогдох шийдвэрийг мэргэжилтнүүдийн ажлын хэсэгтэй хуралдсаны дараа пүрэв гарагт гаргах төлөвтэй байна.

Токио болон зэргэлдээх гурван муж болох Сайтама, Чиба, Канагава, мөн Гүнма, Нийгата, Гифү, Аичи, Миэ, Кагава, Нагасаки, Күмамото, Миязаки мужид халдвартай тэмцэх арга хэмжээнүүдийг сунгах шийдвэрийг засаг захиргааных нь хүсэлтэд үндэслэн сунгах талаар хэлэлцэж байгаа юм. Тийнхүү сунгаснаар захирагчид зоогийн газар, шөнийн цэнгээний газруудаас ажиллах цагаа богиносгох, согтууруулах ундаагаар үйлчлэхээ зогсоох эсвэл хязгаарлахыг хүснэ. Мөн онцын шаардлагагүй тохиолдолд муж хооронд зорчихгүй байх хүсэлтийг оршин суугчдадаа тавих юм.

К.Фүмиогийн мэдээлснээр, халдварын шинэ тохиолдлуудын өсөлт саарч буй буй байдал ажиглагдаж байгаа ч эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд халдварын одоогийн давлагаа оргил үедээ хараахан хүрээгүй гэж үзэж байгаа ажээ. Ерөнхий сайд энэ сарын эцэс гэхэд өдөрт нэг сая нэмэлт тун вакцин тарих зорилт дэвшүүлэн дархлаажуулалтын хөтөлбөрийг эрчимжүүлэхийг зорьж байгаа юм. Сөрөг хүчний хууль тогтоогчид нэмэлт тунгийн вакцинжуулалтын явц удаашралтай байгаад Засгийн газрыг шүүмжилсээр ирсэн байна. 

Эх сурвалж: Монцамэ

Орчуулах »