Алма-Атад жагсаал болжээ

2022-02-14
1 min read

Алма-Ата хотод ням гаригт нэгдүгээр сарын үйл явдлыг шударгаар шалгахыг шаардсан жагсаал болжээ. Энэхүү жагсаалд 500 орчим хүн оролцсон бөгөөд нэгдүгээр сарын үймээний үеэр хууль бусаар баривчлагдсан иргэдийг суллахыг эрх баригчдаас уриалж, “Эрх чөлөө” хэмээн хашгирсан байна.

Мөн үймээний хэрэгт шалгагдаж байгаа иргэдийг эрүүдэн шүүхийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.

Нэгдүгээр сарын эхээр баруун Казахстаны Жанаозен хотоос эхэлсэн жагсаал олон хотыг хамарч, хэд хэдэн хотын захиргааны байр, цагдаагийн газар, дэлгүүрүүд халдлагад өртсөн бөгөөд үймээний үеэр 227 хүн амь үрэгдсэний 19 нь хууль сахиулах болон тусгай хүчнийхэн, мөн цэргийн албан хаагчид байсан юм.

Орчуулах »