Германд шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулахыг хоригложээ

2020-11-27
1 min read

Германы Канцлер Ангела Меркель тус улсад 11 дүгээр сарын 2-нд тогтоосон хязгаарлалтыг 12 дугаар сарын 20 хүртэл сунгах болсоноо мэдэгджээ. Мөн шинэ жилийн баярыг тохиолдуулан янз бүрийн арга хэмжээ зохион байгуулахгүй бөгөөд хөл хөдөлгөөн ихтэй гудамж, талбайд салют буудуулахыг хориглосон байна.

Ангела Меркель хэлэхдээ, “Хорио цээрийг 12 дугаар сарын 20 хүртэл сунгаж байна. Гэвч хүмүүс хоорондын харилцааг нэгдүгээр сар хүртэл хязгаарлах шаардлагатай байна. 12 дугаар сарын 23-наас шинэ он хүртэл баярын өдрүүдээр 10-аас илүүгүй хүн нэг дор цуглаж болно” гэжээ.

Германд өдөрт илэрч буй халдварын тохиолдол өндөр хэвээр байгаа юм. 11 дүгээр сарын 25-ны лхагва гаргийн өглөөний байдлаар 18633 хүний коронавирусний шинжилгээний хариу “эерэг” гарчээ.  

Орчуулах »