Ц.Шинэбаяр: БОАЖЯ, УБЕГ, Хөвсгөл, Баян-Өлгий аймаг “Шударга байдлын үнэлгээ”-гээр хамгийн бага оноо авсан

2022-03-30
1 min read

Агентлагуудаас Улсын бүртгэлийн ерөнхий газар үнэлгээний төвшин хамгийн доогуур гэж гарч байна. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар хамгийн доогуур үнэлэгдсэн. Харин Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар гэхэд сүүлийн таван удаагийн судалгаагаар хамгийн доогуур үнэлгээтэй гарч, сүүл мушгисан. Орон нутаг, аймгуудаас ирж байгаа өргөдөл, гомдол мэдээллийг аваад үзэхээр Баян-Өлгий аймгаас маш их өргөдөл гомдол ирдэг. Үүнд Баян-Өлгий аймагт анхаарал хандуулах ёстой. Яагаад гэвэл Шударга байдлын үнэлгээний дүн бол Засгийн газраас яам агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг үнэлдэг үнэлгээний нэг үзүүлэлт болдог.  

Орчуулах »