Гарал үүсэл нь тодорхойгүй бүтээгдэхүүнийг барилгын материал дунд тээвэрлэгдэн иржээ

2022-03-31
1 min read

Нийслэлийн мэргэжлийн Хяналтын газрын төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар гарал үүсэл нь тодорхойгүй, тээвэрлэлтийн горим алдагдсан мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн ирснийг илрүүлж, улсын байцаагчид хяналт шалгалтыг явуулж байна. Хяналт шалгалтаар уг бүтээгдэхүүн нь 2022 оны 3 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цагаан хаднаас барилгын материал дунд тээвэрлэгдэн ирсэн байна. Нийт 90 хайрцаг тээвэрлэгдсэн бөгөөд дээрх бүтээгдэхүүнийг зориулалтын агуулахад буулгаж, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулан хяналт шалгалтыг үргэлжлүүлнэ.

Иймд иргэд та бүхэн мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа хаяг шошгын зөрчилгүй, баталгаатай бүтээгдэхүүн худалдаж авахыг ЗӨВЛӨЖ байна.

Орчуулах »