Нийслэлийн 208.33 га газар нийтийн эдэлбэрт хамаардаг

2022-04-14
1 min read

НИТХ-аас тогтоол гарч, 2019 онд 32 байршлын 57.66 га, 2020 онд 38 байршлын 130 га газар, 2021 онд 38 байршлын 20.67 га газар буюу нийт 108 байршлын 208.33 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэжээ.

Нийтийн эдэлбэрийн газарт хамааруулж болохуйц байршил, бусдын эзэмшил, ашиглалтад олгогдоогүй цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж бүхий байршлуудын газар ашиглалтын байдалд судалгаа хийжээ. Улмаар 25 байршлыг тодорхойлон, нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан нийт 17 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэх асуудлыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцууллаа.

Тодруулбал, Баянгол дүүрэгт дөрвөн байршил бүхий 0.52 га, Баянзүрх дүүрэгт зургаан байршил бүхий 13.95 га, Сонгинохайрхан дүүрэгт гурван байршил бүхий 0.59 га газар байна. Мөн Сүхбаатар дүүрэгт таван байршилд 0.65 га, Багануур дүүрэгт таван байршилд 0.84 га, Налайхад хоёр байршил бүхий 0.49 га газар байгаа юм. Ингэснээр нийслэлийн нутаг дэвсгэрт олон нийтийн эзэмшлийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, зүй зохистой ашиглах, хамгаалах боломж бүрдэнэ. Мөн нийтийн эдэлбэрт бүртгэснээр тухайн газар хэн нэгэн хувь хүн, аж ахуйн нэгжийн эзэмшил болдоггүй гэдгийг тодотгож байлаа.

Орчуулах »