Монгол хэл бичгийн давтан шалгалтыг бямба гаригт авна

2022-05-03
1 min read

Монгол хэл бичгийн давтан шалгалтыг тавдугаар сарын 7-нд авахаар болсон талаар Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ. Энэ жилийн Монгол хэл бичгийн шалгалтад 33138 шалгуулагч хамрагдсанаас 800 оноо авсан 45, босго оноондоо хүрээгүй 5000 шалгуулагч байгаа аж.

Их, дээд сургуульд элсэн суралцах шалгуулагч нь эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байх ёстой бөгөөд шалгалтын босго оноог 400 байхаар тогтоосон байна.

Орчуулах »