Протез, ортопед, тусгай хэрэгсэл нийлүүлдэг байгууллагуудыг сургалтад хамрууллаа

2022-05-03
1 min read

Зөвлөн туслах сургалтыг 04 дүгээр сарын 29-ний өдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас ХНХЯ, ХХҮЕГ-тай хамтран  зохион байгууллаа. Тус сургалтад ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд протез, ортопед, тусгай хэрэгсэл дотоодод захиалгаар хийх болон гадаад улсад үйлдвэрлэсэн ортопед, тусгай хэрэгсэл нийлүүлдэг 20 гаруй байгууллага хамрагдсан юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувьд шинэ техник, технологид суурилсан протез, ортопед, тусгай хэрэгслийн хүртээмж хязгаарлагдмал байгаа нь тэднийг нөхөн сэргээх,  сурч боловсрох, хөдөлмөр эрхлэх, бие даан амьдрах боломжийг нь орхигдуулж  байна. Цаашлаад Хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх ойлголт, хандлага нийгмийн аль ч түвшинд хангалтгүй байгаа нь үйлчилгээний чанар, хүртээмжид сөргөөр  нөлөөлөх  хандлагыг бий болгосоор байна.

Сургалтаар чанар стандартын шаардлага хангаагүй чанаргүй бүтээгдэхүүн нийлүүлэх, иргэнд олгох ёстой бүтээгдэхүүнийг олгохгүй орлуулж өгөх, таарч тохирохгүй хэрэгсэл хэрэглэснээр гарч болзошгүй хоёрдогч хүндрэл, бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, зөв хэрэглээ, дадал, хандлага, ойлголтыг нэмэгдүүлэх зэрэг мэдээллүүдийг хүргэсэн юм. Мөн Сэргээн засах сургалт үйлдвэрлэлийн төвийн Протез, ортопедийн үйлдвэртэй танилцаж, харилцан туршлага солилцсон үр дүнтэй зөвлөн туслах сургалт болж өндөрлөлөө.

Орчуулах »