“Дата хэрэглээний судалгаа хийх” Зөвлөх үйлчилгээний зарлал

2022-05-01
1 min read
  1. Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Дата хэрэглээний судалгаа хийх”  ХХЗХ/202212044 тоот зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. 
  2. Энэхүү зөвлөх үйлчилгээний хүрээнд ухаалаг гар утас хэрэглэгчийн контент болон аппликейшний хэрэглээний түвшин, дата ашиглалт, гадаад дотоод урсгал, нийгмийн сүлжээний хэрэглээний хэв маяг, дата болон контент хэрэглээний өөрчлөлт, хэрэглэгчийн хандлагыг тодорхойлох зорилгоор үүрэн холбооны ухаалаг утастай хэрэглэгчдийг судалгаанд хамруулна.  
  3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд: 
  • Хуулийн этгээдийн үйл ажиллагааны дэлгэрэнгүй танилцуулга;  
  • Судалгаа шинжилгээний талаар болон ижил төрлийн ажил гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл, гүйцэтгэсэн ажлын жагсаалт; 
  • Ухаалаг гар утсанд суурилсан программ хангамж хийж байсан талаар ажил гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл, гүйцэтгэсэн ажлын жагсаалт; 
  • Хуулийн этгээдийн гэрчилгээ, компанийн дүрмийн баталгаажуулсан хуулбар; 
  • Судалгаа, шинжилгээ хийх, тайлан дүгнэлт боловсруулах чиглэлээр ажиллах мэргэжлийн, туршлагатай боловсон хүчинтэйг нотлох дэлгэрэнгүй тайлбар, танилцуулга (анкет); 
  • Судалгаа хийх аргачлалын талаарх танилцуулга; 
  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.6-д заасан мэдэгдэл; 

4.      Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 04 дүгээр сарын 29-өөс 2022     оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 09:00-17:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ www.tender.gov.mn төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 11:00 цагаас өмнө ирүүлнэ. 

5.     Хаяг: Харилцаа холбооны зохицуулах хороо  

                           Метро бизнес төв, А-блок, 5 давхар 

                           Д.Сүхбаатарын гудамж-13 

                           Сүхбаатар дүүрэг, УБ 14201-0033 

                           Утас:  304258 

Орчуулах »