“Disney” хамгийн багадаа 28 мянган ажилтнаа цомхтгоно

2020-11-27
1 min read

“The Walt Disney” компани цар тахлаас үүдэлтэй хямралын улмаас ирэх оны 3 дугаар сард 32 мянган ажилтнаа цомхтгох гэнэ.

Цар тахал дэгдэхээс өмнө компанийн нийт орлогын гуравны нэгийг бүрдүүлж байсан хэдий ч одоогоор ихээхэн хохирол учруулаад буй сэдэвчилсэн паркын ажилтнуудаас ихэнх нь цомхотголд орох ажээ. Компанийн удирдлагын зүгээс хамгийн багадаа 28 мянган хүнийг ажлаас чөлөөлнө гэдгээ 9 дүгээр сард мэдэгдсэн байна. Тэдний дийлэнх нь цагийн ажил хийдэг хүмүүс байжээ.

Аравдугаар сарын 3-нд дууссан санхүүгийн жилийн дөрөвдүгээр улирлын дүнд компани 14.7 тэрбумын орлого олжээ. Энэ нь өнгөрсөн онд олсон 19.1 тэрбум ам.долларын үзүүлэлттэй харьцуулахад 23 хувиар бага аж. Жилийн дундаж үзүүлэлтээр компанийн орлого 6 хувиар буурсан байна. Харин дөрөвдүгээр улирлын дүнд компани 580 сая ам.долларын алдагдал хүлээсэн хэдий ч жилийн өмнө энэ үзүүлэлт 1.2 тэрбум ам.доллар байсан аж. 

Орчуулах »