АЖИЛД ЗУУЧЛАХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газартай хамтарч сар бүрийн 15-нд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд зуучлах, өдөрлөг арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулан ажиллаж байна.

Энэ сарын арга хэмжээг “Дүнжингарав” нэг цэгийн үйлчилгээний төвд 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулав.

Арга хэмжээнд ажил идэвхтэй хайж буй 20 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ажил олгогч 9 аж ахуйн нэгж, байгууллага оролцсон бөгөөд арга хэмжээний үеэр ганцаарчилсан сэтгэл зүйн зөвлөгөө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, хөдөлмөрийн харилцааны талаарх зөвлөгөө мэдээллийг өгч ажиллав.

Эх сурвалж: http://www.gadpwd.gov.mn/index.php/news/445

Орчуулах »