“Stalwart Esports” баг PUBG Mobile ӨААШТ-ний аварга боллоо

2022-05-23
1 min read

“PUBG Mobile Pro League – South Asia Championship Spring 2022” буюу PUBG Mobile тоглоомын Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон байна.

Уг тэмцээнд Бангладеш, Пакистан, Балба, Монгол улсын төлөөлөл 16 баг өрсөлдсөн бөгөөд манай улсаас оролцсон “Stalwart Esports” баг түрүүлж 40 мянган ам.доллароор шагнуулжээ.

Stalwart Esports арын багаасаа 50 оноо тасарч Өмнөд Азид бусдаасаа илүү гэдгээ баталлаа. Мөн Монгол улсын төлөөлөл “Seal Esports” баг 5-р, “IHC Esports” баг 7-р байрт орсон байна.

Орчуулах »