COVID-19: Халдвартай хүн ойрхон явж буйг мэдээлдэг аппликейшн гарчээ

2020-11-28
1 min read

Шинэ төрлийн коронавирус дэлхий дахинаа хурдацтай халдварлаж буй энэ цаг үед тархалтыг бууруулахад туслах  гар утасны дохиоллын системийг бүтээжээ. Тодруулбал, хэрэв та COVID-19-ийн халдвартай хүнтэй ойртвол утсанд чинь мэдэгдэл ирдэг  аппликейшнийг АНУ-ын зарим муж ашиглаж эхэлсэн байна. Одоогоор энэ системийг Алабама, Колорадо, Мичиган, Миннесота, Нью Жерси, Нью Йорк, Хойд Каролина, Дакота, Виржина, Вашингтон гэсэн  15 муж ашиглаж эхэлжээ.

Энэ технологи нь таныг халдвараас сэргийлж чадахгүй. Харин таны утсанд анхааруулга ирсэн тохиолдолд өөрийгөө тусгаарлаж, бусдад халдвар тараахаас сэргийлэх юм. Энэ аппликейшн нь халдвартай хүний хавьтлыг олж илрүүлэхэд тусална хэмээн эрүүл мэндийн ажилтнууд итгэж байна.

Орчуулах »