Хээрийн эмнэлгийнхэн ахмад настнуудад үзлэг хийлээ

2022-09-08
1 min read

Гамшгийн хор уршгийг арилгах “Говийн чоно-2022” олон улсын сургалт, дадлага сургуулийн хүрээнд Онцгой байдлын байгууллага II шатлалын хээрийн эмнэлгээ дэлгэж, олон нийтийг хамарсан гамшиг ослын үед ажиллах дадлага сургуулийг хийж байна.

Дадлага сургуулийн үеэр тус эмнэлэгт нэрвэгчдэгчийг татан гаргах, эрэмбэлэн ангилах сургалт явагдсан юм.

Түүнчлэн Онцгой байдлын байгууллага, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг, аймгийн Нэгдсэн эмнэлгийн хамтарсан эмч нарын баг  Баянхонгор аймгийн зорилтот бүлгийн ахмад настнуудыг үзлэгт хамрууллаа.

Өчигдөр АНУ-ын сургагч багш нарын сургалт тус хээрийн эмнэлэгт явагдсан бөгөөд аймгийн Цагдаагийн газрын ажилтнуудыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Орчуулах »