Нефтийн үнэ унажээ

2020-11-30
1 min read

Нефть экспортлогч орнуудын байгууллага /ОПЕК+/ дэлхийн зах зээлийг тогтворжуулахын тулд олборлолтоо үргэлжлүүлэн бууруулах эсэхийг хэлэлцэх гэж буй энэ үед нефтийн үнэ нэг орчим хувиар унасан үзүүлэлттэй гарчээ.

“Brent” маркийн нефтийн нэгдүгээр сард нийлүүлэх фьючерс хэлцлийн нэг торхын үнэ даваа гарагт 58 центээр /1.2 хувь/ буурч, 47.60 ам.долларт хүрсэн байна. Мөн хоёрдугаар сард нийлүүлэх үнэ 48 центээр буурч, 47.77 ам.долларт хүрчээ.

Үүний зэрэгцээ “WTI” маркийн нефтийн нэгдүгээр сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 40 центээр /0.9 хувь/ буурч, 45.13 ам.долларт хүрэв. Шинэ коронавирусний вакцины талаарх нааштай мэдээллүүд гарсантай холбоотойгоор 11 дүгээр сард нефтийн үнэ ихээхэн өсөлт үзүүлсэн билээ.

Орчуулах »