Цэцэрлэгийн гуравдугаар ээлжийн бүртгэл эхэллээ

2022-10-10
1 min read

2022-2023 оны хичээлийн жилд нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийг анх удаа гурван үе шаттайгаар зохион байгуулж байгаа юм. Тэгвэл нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн гуравдугаар ээлжийн цахим бүртгэл өнөөдөр эхэллээ. Цэцэрлэгийн бүртгэл E-Mongolia системээр явагдаж байгаа бөгөөд түр оршин суугч иргэн хүсэлт илгээх боломжтой гэдгийг Боловсролын газраас мэдээллээ.

Нэгдүгээр шатанд 12,217 хүүхэд бүртгүүлсэн бол хоёрдугаар шатанд нийт 11,038 хүүхэд бүртгүүлсэн байна.

Орчуулах »