Гал түймрийн аюулаас 1.5 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалав

2022-10-17
1 min read

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 37, ой хээрийн түймэр 1, аврах ажиллагааны 1 буюу нийт 39 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу Аврах анги, Гал түймэр унтраах, аврах ангиудын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 1.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад дуудлагын тоо 2.7%-аар өссөн үзүүлэлттэй байна.

Он гарсаар өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 1455, ой, хээрийн түймэр 6, аврах ажиллагааны 168 буюу нийт 1629 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 21.3%-аар өсчээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Орчуулах »