Турк энэ сараас эхлэн иргэдээ вакцинжуулна

2020-12-01
1 min read

Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган коронавирусний вакциныг энэ сараас эхлэн иргэдэд үнэ төлбөргүй хийж эхэлнэ хэмээн Анкарад болсон сайд нарын танхимын хуралдааны үеэр мэдэгджээ. Тэрбээр, “Бид коронавирусний вакцинжуулалтыг 12 дугаар сард эхлүүлэх бөгөөд эхний ээлжинд 50 сая тун вакцин авах хэлэлцээр байгуулаад байна. Коронавирусний вакцинжуулалтад иргэдийг үнэгүй хамруулах юм” гэжээ.

Вакцинжуулалтыг эмнэлгийн ажилтнуудаас эхлүүлэх аж. Оросын вакцины хоруу чанарын шинжилгээг ойрын хугацаанд эхлүүлнэ гэж Туркийн Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожа 11 дүгээр сарын 25-нд мэдэгдсэн байна. 

Коронавирусний анхны вакциныг ОХУ 8 дугаар сарын 11-нд бүртгэж, “Спутник V” гэж нэрлэсэн юм. Вакцины эмнэлзүйн туршилтыг Ф.Гамалея-гийн нэрэмжит Халдвар судлал, бичил биологийн Үндэсний судалгааны төвийн мэргэжилтнүүд 6-7 дугаар сард хийжээ.

Орчуулах »