Генсекийн дарангуйлал буюу манан дундах төрийн алба

Баасанжавын ГАНБОЛД

Хамгийн их эрх мэдэлтэй улстөрчдийн ч гэсэн алхаж болохгүй дээс, зөрчиж болохгүй дүрэм, хөндөж болохгүй эрх ашиг гэж бий. Тэр нь үндэсний эрх ашиг. Аливаа улсын үндэсний эрх ашиг бол хөгжил дэвшил. Хөгжил дэвшилд хөтлөх зам нь чадварлаг, хараат бус төрийн алба байдаг. Энэ бол хүн төрөлхтний нийтлэг зарчим, түгээмэл туршлага.

Зөвхөн авторитар дэглэмд төрийн алба нь нэг хүнд үйлчлэх зарц барлагуудаас бүрдэж байсныг гэрчлэх түүх баримт олон. Ардчилал, зах зээлийн эдийн засгийн тогтолцоотой улс орнуудад хөгжлийн хөтөч чиглүүлэгч нь мэргэжлийн төрийн алба байдаг. Тэр алба улс төрөөс бүрэн хараат бус байх зарчим түгээмэл үйлчилдэг. Тэгэж чадаагүй улс орнуудад авилгал газар авч, хүний эрх зөрчигдөж, хэвлэл мэдээлэл нь үзэл сурталжсан, эсвэл амаа үдүүлсэн мэт байдаг.

Нийгмийн болон байгалийн баялаг төр барьж буй цөөн хэдэн улстөрчийн гарт төвлөрч баян ядуугийн ялгаа улам гүнзгийрч, нийгэм даяараа ирээдүйдээ итгэх итгэлээ алдаж, улмаар сэхээтнүүд, залуучууд, бага орлоготой иргэд эх орноосоо дайждаг. Энэ бидэнд дэндүү танил дүр төрх биш гэж үү. Төрийн албанд ур чадвар, ёс зүй гэсэн хоёрхон зарчим үйлчилдэг. Жинхэнэ төрийн албаны язгуур зарчим нь мерит зарчим. Өнөөгийн манай төрд аль аль нь алга.

2016 он. УИХ-д МАН үнэмлэхүй ялалт байгууллаа. Ялалтандаа мансуурсан намын удирдлага засгийн бүтэц рүү хуйлран шуурлаа. Нам эзгүйрэв. Энэ үед М. Энхболд өөрийн багаас аз нь гийсэн нэгэн залууг намын ЕНБД-ын эзгүй суудалд үүрэг гүйцэтгэгчээр үлдээв. Засаг руу явсан Мөнхбат нь ажлаа хүлээлцэхгүй нэлээд шаналгасан боловч удалгүй нөгөө залуу хүсэн хүлээсэн суудалдаа суув. Тэр намын аппаратыг эвдэж, уламжлал шинэчлэлээс тойрч, өөрийн санаанд таарсан гарын доорх албатуудыг амилуулахаар шинэ бүлэглэлийн төлөө ханцуй шамлан орлоо.  Намд ийнхүү алсын бодлого, башир аргатай залуу эзэн суув.

Энэ үед цоо шинээр бүрэлдсэн засагт орж бялуу хүртээгүй гишүүдээс гомдогсдын бүлэг Их хуралд үүслээ. Энэ нь намд ч, засагт ч хямрал нүүрлэхийн дохио байв.

Жилийн дараа ерөнхийлөгчийн сонгууль болж намын дарга ялагдал хүлээв. Ийнхүү М.Энхболдыг огцруулах хөдөлгөөн эхэлсэн. Энэ бүх хөдөлгөөнийг үнэндээ өөрийнх нь итгэж томилсон Генсек далдаас дэмжин өдөөн хатгаж байсан нь одоо л ил болж байна. Өөрийнх нь л хүн байсан шүү дээ. Ингэж намын Генсек зөвхөн намын ажлаас гадна засаг төрийн ажилтай хутгалдлаа. Тэр яам, агентлаг, газрын дарга нарыг томилоход квот олгон дунд шатны дарга нарыг шууд томилон, өөрийн хүмүүсээ байршуулж эхэлжээ. Түүгээр зогсохгүй бүх тендер, төрийн шийдвэрт гар бие оролцох болов. Шинэ Генсекийн бяр бүх салбарт мэдрэгдэх. Намын бодлого бошгийг халах залуучуудын эвлэлийн үйл хэргийг үргэлжлүүлэв.  Өөрөөр хэлбэл 50-иас дээш насныхан хэн ч биш.

2020 он. УИХ-ын сонгуульд МАН дараалан үнэмлэхүй ялалт байгуулав. Мөн ерөнхийлөгчийн сонгуульд ч яллаа. Энэ бүх гавьяаг Генсек үүрч магтаалын хуранд бялуурав. Гэтэл түүний гавьяа яг юу байв?…

Үргэлжлэлийг аравдугаар сарын 26-ны пүрэв гаригт хэвлэгдэх НИЙГМИЙН ШУУДАН сониноос

Орчуулах »