Их Британи ирэх долоо хоногоос вакцинжуулалтаа эхлүүлнэ

2020-12-02
1 min read

Их Британийн Засгийн газар өнөөдөр Америкийн “Pfizer”, Германы “Biontech” компаниудын “COVID-19”-ийн вакциныг хэрэглэхийг зөвшөөрсөн байна. Энэ талаар тус улсын Эрүүл мэндийн яамны хэвлэлийн албаны мэдээлэлд дурджээ.

Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок хэлэхдээ “Ирэх долоо хоногоос хүн амыг вакцинжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ” хэмээн мэдэгдсэн байна.

Орчуулах »