ОХУ ирэх долоо хоногоос иргэдээ вакцинжуулна

2020-12-03
1 min read

ОХУ ирэх долоо хоногоос иргэдээ вакцинжуулахаар болжээ. Тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин эхний ээлжинд эмч, багш нарыг коронавирусний вакцинжуулалтад өргөн хүрээтэй хамруулахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн байна.

Тэрбээр, “Манай улсад 2 сая тун коронавирусний вакцин үйлдвэрлэжээ. Энэ нь вакцинжуулалтыг өргөн хүрээтэй явуулж эхлэх боломжийг бидэнд олгож байна. Вакцинжуулалтыг эмч, багш нар болох эхний хоёр эрсдэлт бүлгээс эхлүүлнэ” хэмээн цахим хэлбэрээр болсон арга хэмжээнд оролцох үеэрээ мэдэгдэв.

“Боломжит хугацааны талаарх болгоомжлолыг би ойлгож байна. Болгоомжтой байх ёстой нь үнэн ч аж үйлдвэр, эмнэлгүүд үүнд ерөнхийдөө бэлэн байгаа гэдэгт итгэлтэй байна. Эхний алхмаа хийцгээе” хэмээн тэрбээр мөн уриалсан байна.  

Орчуулах »