ТӨРИЙН ОРДОНД ХӨЛ ХОРИО ТОГТООЛОО

Төрийн ордонд сэжигтэй тохиолдол илэрч зүүн жигүүрийн хоёрдугаар давхарт хөл хорио тогтоолоо.

Улмаар ордны зүүн жигүүрийн хоёрдугаар давхрын ажилтнуудыг өрөөнөөсөө гарахгүй байхыг хүсчээ. Учир нь ордонд ажилладаг хүний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан байна. Тиймээс тухайн иргэний PCR шинжилгээний хариу гартал иргэдийг өрөөнөөс нь гаргахгүй байх арга хэмжээг авч байгаа гэнэ.

Төрийн ордны тус жигүүрт Ерөнхиийлөгчийн тамгын газар, Засгийн газрын ажилтнууд байрладаг юм.

Орчуулах »