Франц Улс Зул сарын баяраас өмнө иргэдээ шинжилгээнд хамруулна

2020-12-10
1 min read

Францын Ерөнхий сайд Ж.Кастекс Зул сарын баяраас өмнө нийтийг хамарсан оношилгоо, шинжилгээг эхлүүлнэ хэмээн мэдэгджээ. Тус улсын Засгийн газраас Зул сарын баяраар иргэд гэр бүлээрээ улс орон дотроо аялахаар төлөвлөж байгаа учир энэхүү арга хэмжээг авахаар болсон байна.

Вирусын оношилгоо, шинжилгээг зөвхөн эмнэлэгүүдэд бус эмийн сан, лабораториудад авахаар тооцож тоног төхөөрөмж, хүний нөөцөө бэлтгэж байгаа ажээ.

Орчуулах »