Sputnik вакцинаас татгалзсан тухай Туркийн мэдэгдлийг Орос үгүйсгэж байна

2020-12-10
1 min read

Туркийн Эрүүл мэндийн сайд Фахреттин Кокагийн Хабертүрк сонинд өгсөн ярилцлагадаа Турк улсад вакцин лиценз авч чадаагүй гэж иш татсан байна. Энэхүү мэдээллийг Оросын төрийн мэдлийн ТАСС агентлаг “Хуурамч мэдээ” байсан хэмээн мэдэгджээ. “Турктэй хийсэн хэлэлцээ үргэлжилж байна. Туркийн эрүүл мэндийн яамны төлөөлөгчийн хэлсэн үгс нь хуурамч мэдээний жишээ юм” гэж эх сурвалж хэллээ хэмээн ТАСС агентлаг мэдээлэв.

Орос улс Sputnik V-ийг барууны орнуудад үйлдвэрлэсэн вакцины оронд тээвэрлэхэд хялбар, хямд үнэтэй хувилбар хэмээн сурталчилж, 3-р шатны туршилтуудын үр дүнд үндэслэн 95% үр дүнтэй гэж мэдэгдээд байгаа. Олон улсын хамтын нийгэмлэг үүнд эргэлзээтэй хандсан боловч Энэтхэг, Узбекистан, Мексик, Непал, Египет, Венесуэл зэрэг улсууд ОХУ-д үйлдвэрлэсэн вакцин худалдаж авахаар гарын үсэг зураад байгаа юм.

Эх сурвалж: themoscowtimes.com

Орчуулах »