Европын Холбоо: Туркийн эсрэг хоригоо өргөжүүлнэ

2020-12-11
1 min read

Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт өнөөдөр Брюссельд боллоо. Энэхүү уулзалтаар Турк улсын эсрэг дангаар авсан хориг арга хэмжээгээ өргөжүүлэхээр тохиролцжээ.

Дээд хэмжээний уулзалтын дараа гаргасан мэдэгдэлд “ЕХ-ны удирдагчид Газрын Дундад тэнгисийн зүүн хэсэг дэх Туркийн хууль бус өрөмдлөгтэй холбогдуулан авсан хязгаарлалтын арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэхийг Зөвлөлд үүрэг болголоо. ЕХ нь өөрийн болоод гишүүн орнуудынхаа  ашиг сонирхлыг хамгаалсаар байх болно” хэмээн дурджээ.

Орчуулах »