Монгол, Нидерландын Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалт болов

2020-12-14
1 min read

Монгол, Нидерландын Гадаад харилцааны яамд хоорондын дөрөвдүгээр зөвлөлдөх уулзалтыг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгуулав.

Уулзалтын үеэр өмнөх зөвлөлдөх уулзалтаас хойш Монгол, Нидерландын нийгэм, эдийн засгийн байдал, КОВИД—19 цар тахлын эдийн засагт үзүүлж буй нөлөөллийг бууруулах чиглэлээр авч буй арга хэмжээний талаар мэдээлэл солилцов.

Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхийг эрмэлзэж буйгаа талууд дурдаад, хөдөө аж ахуй, хүлэмжийн аж ахуй, тогтвортой хөгжил, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтран ажиллах талаар ярилцав.

Орчуулах »