Их Британийн зарим хотуудад хамгийн хатуу хязгаарлалтуудыг тогтооно

2020-12-15
1 min read

Их Британийн өмнөд хэсэгт онцгой хурдан тархдаг байж болзошгүй коронавирусний шинэ хувилбар илэрсэн тухай тус улсын Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок мэдэгдэж байсан. Сүүлийн долоо хоногт Лондон, Кент, Эссекс, Хартфордширын зарим хэсэгт халдварт өвчин маш хурдацтай тархаж халдварын тоо долоо хоног тутамд хоёр дахин нэмэгдэж байгаа юм.

Тиймээс Засгийн газар Лондон хотод хамгийн хатуу хязгаарлалтуудыг тогтооно хэмээн Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок мэдэгджээ.

Тэрбээр, “Сүүлийн долоо хоногуудад Лондон, Кент, Эссекс, Хартфордширын зарим хэсэгт халдварт өвчин маш хурдацтай тархаж байгаа нь ажиглагдсан. Энэ нь вирусний шинэ хувилбартай хэр холбоо хамааралтай болохыг бид мэдэхгүй ч учир шалтгааныг үл харгалзан вакцинжуулалт явагдаж буй энэ үед өвчнийг хяналтадаа авахын тулд шуурхай, шийдэмгий алхам авах шаардлагатай байна” гэв.

Үүнтэй холбогдуулан нийслэл Лондон хотоос гадна бусад хэд хэдэн бүс нутагт халдварт өвчний аюулын хамгийн өндөр буюу гуравдагуур түвшнийг зарлаж байна. Энэ түвшин 12 дугаар сарын 16-ны шөнө дундаас хэрэгжиж эхэлснээр кафе, зоогийн газрууд, зочид буудлууд, кинотеатрууд үйл ажиллагаагаа явуулах боломжгүй юм. Түүнчлэн зорчих хөдөлгөөн аль болох бага хийхийг оршин суугчдад зөвлөсөн байна. Харин зоогийн газар, зочид буудлын төлөөлөгчид өмнө нь анхааруулахдаа, Зул сарын баярын өмнө хатуу хязгаарлалт тогтоовол 150 мянган ажлын байрыг алдаж болзошгүй юм гэжээ.

Орчуулах »