ОНХСийн шинэчилсэн Мэдээллийн системийг ашиглалтад орууллаа

2020-12-16
1 min read

2020 онд Сангийн яам Орон нутгийн хөгжлийн сан/ОНХС/-ийн “Удирдлагын мэдээллийн систем”/УМС/ болон Олон нийтэд зориулсан портал сайтыг шинэчлэн боловсруулж ашиглалтад орууллаа. Үүнтэй уялдуулан системийг хэрхэн ашиглах, мэдээллийг оруулах талаар холбогдох мэргэжилтнүүдэд онлайн сургалт зохион байгуулж, аймаг, сумдын ОНХС-ийн 2018-2020 оны шаардлагатай мэдээллийг системд оруулж ажиллаа.

ОНХС– ийн УМС нь орон нутгийн хүрээнд санхүүжүүлэх болон цаашид хэрэгжүүлэх  төсөл хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтын талаар мэдээллийн санг бүрдүүлэх зорилготой. Энэхүү систем ашиглалтад орсноор орон нутгийн засаг захиргааны энэ сангийн үйл ажиллагаатай холбогдох байгууллага, албан тушаалтан болон ОНХС хариуцсан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, албан тушаалтан хооронд мэдээлэл солилцож, аливаа төсөл хөтөлбөрийн хэрэгжиж буй эсэх асуудалд хяналт тавих боломж бий болж цаашид системээр дамжуулан мэдээллийн  сан бүрдүүлж, хуваарилалт, төлөвлөлт хийх, төслийн санхүүжилт, гүйцэтгэлийг удирдах, тайлагнах, үнэлгээ хийхэд ашиглах юм.

Та бүхэн дараах хаягаар олон нийтэд зориулсан портал сайтад хандах боломжтой. 

http://onhs.mof.gov.mn

Орчуулах »