Тэсэлгээнээс болж айлуудын байшинд цууралт өгчээ

Дундговь аймгийн Баянжаргалан сумын төвийн хойхно, сумаас 5-6 километр орчим зайд үйл ажиллагаа явуулдаг жоншны уурхайд өчигдөр нэлээд томоохон хэмжээний тэсэлгээ хийжээ.

Тэсэлгээний улмаас сумын төвийн айлуудын гэр доргиж, зарим айлын байшинд цууралт өгсөн байна. Нэлээд удаан үргэлжилсэн дуу чимээ, доргилт чичирхийллээс болж нялх хүүхдүүд айж уйлалдан, айлын мал амьтан үргэж, ноход гасалж хуцалдан хэсэгтээ харанхуйлж шороо тоосонд дарагдсан гэх мэдээллийг сумын иргэдээс ирүүлэв.

Тус сумыг тойрсон жоншны олон ч уурхай үйл ажиллагаа явуулдаг бөгөөд харамсалтай нь бүгд хариуцлагагүй уул уурхайн адгийн жишээнүүд болж, нөхөн сэргээлтийг огт хийдэггүйгээс шороон овоолго дундах мартагдсан суурин болоод байгаа юм байна.

Орчуулах »