ОХУ найм хүртэлх насны хүүхэдтэй гэр бүлүүдэд мөнгөн тэтгэмж олгоно

2020-12-18
1 min read

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин найм хүртэлх насны хүүхэдтэй гэр бүлүүдэд таван мянган рубль нэг удаадаа олгох зарлигт гарын үсэг зурлаа хэмээн TASS агентлаг уламжиллаа.

Тодруулбал, ОХУ-ын төрийн тэргүүний хэвлэлийн албанаас “Хүүхэдтэй гэр бүлүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор найм хүртэлх насны хүүхэдтэй эцэг эхүүд, үрчилж авсан эцэг эхүүд, асран хамгаалагч, харгалзан дэмжигч ОХУ-ын иргэдэд таван мянган рубль нэг удаа олгохыг үүрэг болгож байна” хэмээн мэдээлсэн байна.

Захирамжийг хэрэгжүүлэхтэй холбоотой зардлыг Засгийн газар гаргахыг, нэг удаагийн төлбөр олголтыг Тэтгэврийн сан хангахыг үүрэг болгосон гэжээ.

Орчуулах »