Италид зул сараар хатуу хөл хорио тогтооно

2020-12-19
1 min read

Италид коронавирусний цар тахлын улмаас зул сарын баярын үеэр хорио цээрийн дэглэм тогтооно хэмээн тус улсын Ерөнхий сайд Жузеппе Конте мэдэгджээ. Тэрбээр, “12 дугаар сарын 24-нөөс 1 дүгээр сарын 6-ны хооронд Итали тэр чигтээ “улаан бүс” байх болно. Энэ нь шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахыг хориглоно гэсэн үг юм. Иргэд баярын өдрүүдийг зөвхөн байнга хамт байдаг гэр бүлийнхээ гишүүдтэйгээ өнгөрүүлэх боломжтой. Зочноор хоёр хүнийг урьж болно. Энэ үеэр нэг бүсээс нөгөө бүс рүү шилжилт хөдөлгөөн хийхийг хориглоно” хэмээн мэдэгдсэн байна.

Дэглэмийн үеэр хүнсний дэлгүүр, үсчин, эмийн сангууд ажиллах бол зоогийн газрууд хүргэлт хийх боломжтой аж.

Тус улсад халдвар авсан хүний тоо 1.9 саяыг давж, 67 мянган хүн нас баржээ.

Орчуулах »