Төрийн албан хаагчдыг гадаадын банканд данстай байхыг хоригложээ

2020-12-21
1 min read

Казахстаны парламент Авлигатай тэмцэх хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ сарын 10-нд хэлэлцэн дэмжсэн. Энэхүү хуульд төрийн албан хаагчдыг гадаадын банканд данстай байхыг хориглосон заалт орсон байна.

Тэгвэл тус улсын Ерөнхийлөгч Кассым-Жомарт Токаев дээрх хуулийн төсөлд гарын үсэг зурснаар хууль хүчин төгөлдөр болжээ.

Энэ талаар тус улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээллэхдээ, Бүгд найрамдах улсаас гадуур байрладаг банканд данс, хадгаламж нээх, эзэмших, бэлэн мөнгө, үнэт зүйл хадгалахыг хатуу хориглов. Гадаадын банканд данс эзэмшихийг хориглох энэхүү арга хэмжээ нь төрийн хариуцлагатай алба хашиж буй хүмүүс болон төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх эрх бүхий албан хаагчдаас гадна парламентын гишүүд, шүүгч, прокуроруудад хамаатай болно гэжээ.    

Орчуулах »