Мэдээлэл технологийн салбарыг мэргэжлийн бус бүсгүйгээр самруулаад дуусах уу?

Монгол Улсын Засгийн газар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаараа Б.Болор-Эрдэнэ гэх бүсгүйг томилоод хагас жилийн нүүр үзлээ.

Олон улсын харилцаагаар бакалавр дүүргэж, бизнесийн болоод төрийн удирдлагын магистр зэрэгтэй, өөрөөр хэлбэл IT технологийн суурь мэдлэггүй, төрд ганц жил ч ажиллаж үзээгүй, олон улсын баахан гоё төсөлд туслах ажилтнаар ажиллаж байснаас өөр туршлагагүй нөхрөөр ийнхүү өндийж ядан буй эмзэг салбарыг удирдуулах болсонд олон хүн гайхаж байв.

Тэр дундаа технологийн салбарынхны нүдийг орой дээр нь гаргасан эл томилгооны эзэн Б.Болор-Эрдэнэ гэгчийг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Оюун-Эрдэнийн халаасны хүн гэдэг бөгөөд түүнээс энэ салбарт юу ч хүлээгээд нэмэргүй гэлцэж байсныг тэр өнгөрсөн хугацаанд өөрөөрөө батлан харуулах шиг боллоо.

Түүний байх хугацаанд төрийн бүх байгууллагын мэдээ мэдээлэл халдлагад өртөх дөхсөн. Өртөөгүй гэдгийг өөрсдөө л хэлж байгаа болохоос гадныхан аль хэдийнэ мэдээллээ алдсан хэмээн мэдээлсэн. Энэ талаар “Хятадын төрийн дэмжлэгтэй APT хакерын бүлэглэл Монгол Улсын төрийн байгууллагуудын нэгдсэн сүлжээ болох ABLE Software-рүү халдсан” хэмээн Словакийн ESET цахим аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлдэг компаниас мэдэгдсэнийг welivesecurity.com, zdnet.com зэрэг сайтууд 2020.12.10-ны өдөр нийтэлсэн байв.

Үүнийг энэ удаад ухалгүй түр алгасаад өнөөдрийн байгаа байдлаа харахад л Л.Оюун-Эрдэнэ сайдын цээжээ дэлдээд байсан электрон монгол, дижитал монгол, цахим монгол нь хамгийн их хэрэгтэй байгаа цар тахлын үед хэрхэн арчаагүй, сул дорой, мөнгө залгихаас өөр ид шидгүй байгаа билээ. Шинжилгээ өгч, авч буй иргэдийнхээ мэдээллийг ч шуурхай бүртгэлжүүлчихэж чадахгүй, халдварын хавьтагчдыг илрүүлэхэд технологийн дэвшил хүч чадлын нэмрийг ч оруулчих мэдлэг боловсролгүй, баг командгүй агентлагтай байгаа нь эмгэнэл юм.

Л.Оюун-Эрдэнэ сайдын чихээсний гэгддэг Б.Болор-Эрдэнэ гэгч эмэгтэй тус газрын даргаар очсоныхоо дараахан мөн л “шинэ баян цээж өвчтэй”-н үлгэрээр өрөөнийхөө тавилгыг бүрэн шинэчилж, тэрбайтугай шалны өнгө таалагдахгүй байна гэж хуучин шалаа хуулуулж шинэчилсэн гэж байгаа. Хувцсаа үрчийтэл шөнөжин, өдөржин ажилладаг бололтой, уурын индүү хүртэл авч өг хэмээн “бага хатан”-ы ааш үзүүлж зовоодог гэх мэдээлэл Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дотоодод яригдаж байна.

Мэргэжлийн бус, олон улсын харилцааны менежер гэх гоёмсог эмэгтэйгээр толгойлуулсан энэ газрын харьяанд Харилцаа холбоо, шуудангийн бодлого зохицуулалтын газар, Мэдээллийн технологийн бодлого зохицуулалтын газар, Радио телевиз нийгмийн мэдээллийн бодлого зохицуулалтын газар, Сансрын холбооны алба, Систем нэгтгэлийн алба, Үндэсний дата төв, Монголын цахилгаан холбоо, Монгол шуудан, Мэдээлэл холбооны сүлжээ, Мэдээллийн сүлжээ зэрэг хамаг чухал, хамаг нарийн нандин албадууд байх юм.

Харамсалтай нь түүний харьяа албад руугаа явуулсан албан тоот нь ойлгомжгүй байдгийн дээр алба, газрын дарга нарынхаа доог тохуу болдог гэнэ. Тухайлбал, энэ сарын 7-ны өдөр харьяа албаддаа илгээсэн тоотыг одоо хүртэл нэг ч алба нь ойлгохгүй, тоотод дурьдсан Улсын онцгой комиссын даргын 3590 тоот албан бичгийг олоогүй байгаа юм байх.

Ийнхүү буух газраа олоогүй нисэн, суух дарга хатагтайгаа технологийн салбарынхан “Оюук даргын эрвээхий” хэмээн нэрийдсэн байх бөгөөд мөнөөх нь ч “амралт сайхан” гэх утгатай өгүүлбэр тавьсан төрийн ордны коридор бүхий халтардуухан зураг хөрөг шидэлсэн шиг суудаг бололтой.

No description available.

Улс орноороо цар тахлын аюулд нэрвэгдэж, IT технологийн салбарынхнаасаа аврал тусламж хүссэн энэ цагт ийнхүү хэн нэг мэргэжлийн бус нөхрийг эрхлүүлж, хэдэн арван хүн цалинжуулж мөнгө үрсэн хэрэгцээгүй агентлагийг яаралтай татан буулгаж, эдгээр чухал албадаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газар дэргэдээ, шууд удирдлагадаа авбал яасан юм бол…

Орчуулах »