Хөл хорионы үед дараах чиглэлийн үйл ажиллагааг хязгаарлахгүй

2020-12-21
1 min read

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж 2020.12.23-ний 06 цагаас 2021.01.06-ны 06 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдлыг зэрэгт шилжих шийдвэрийг гаргасан. Харин энэ хугацаанд дараах 15 салбарын үйл ажиллагааг зөвшөөрнө хэмээн Шадар сайд Я.Содбаатар мэдээллээ. Үүнд: 

  1. Эрчим хүч дулаан, сайжруулсан шахмал түлшнээр хангах үйл ажиллагаа
  2. Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, түгээлтийн үйл ажиллагаа 
  3. Газрын тосны бүтээгдэхүүн түлшний хангамж, түгээлтийн үйл ажиллагаа 
  4. Малын өвс тэжээлийн түгээлт, тээвэрлэлт
  5.  Улсын онц чухал болон стратегийн чухал обекътийн үйл ажиллагаа 
  6. Нийтийн тээвэр болон зөвшөөрөлтэй такси үйлчилгээ 
  7. Хот сууринг газрын ус хангамж, ариутгал татуургын ашиглалтын үйл ажиллагаа
  8. Эрүүл мэндийн байгууллага, эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх үйл ажиллага,  
  9. Банк, 
  10. Хэвлэл мэдээлэл, шуудан, харилцаа холбооны үйл ажиллагаа, 
  11. Тусгайлсан чиглэл бүхий байгууллагын үйл ажиллагаа  
  12. Хуульч прокуор өмгөөлөл, нотариатын үйл ажиллагаа 
  13. Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа /10-15 хувийг ажиллуулах зохицуулалттай/
  14. Хүүхэд хамгаалал, асрах байрууд,
  15. Буяны болон оршуулгын үйл ажиллагааны чиглэлээр ажилладаг байгууллагууд ажиллана.
Орчуулах »