Зээлдэгчдийн эрх ашгийг хамгаалах хуулийн төслийг өргөн барилаа

2020-12-22
1 min read

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа нар өнөөдөр /2020.12.22/ Төрийн ордонд мэдээлэл хийж, цар тахлын үеийн хууль болон барьцаалан зээлдүүлэх газрын асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Барьцаалан зээлдүүлэх газрын хүү, алданги, хураамж маш өндөр байдаг. Иргэдийн хөрөнгийг багаар үнэлж авдаг. Улмаар эдийн засгийн бүр хүнд нөхцөл байдалд оруулж байна. Тиймээс Ж.Сүхбаатар гишүүн бид хоёр зохицуулалтгүй үлдсэн энэ салбарт зохицуулалт хийж, зээлдэгчдийн эрх ашгийг хамгаалах хуулийн төслийг өргөн барьж байна. Энэхүү хуулийн төсөл нь долоодугаар сарын 01 хүртэл ломбардны хүүг гурван хувиас хэтрүүлэхгүй байх юм. Алдангийг 0.2 хувиас хэтрүүлэхгүй, барьцаа хөрөнгийг зарж борлуулахгүй байлгах төслийг өргөн барилаа” гэв.

Орчуулах »