“Toyota Motor” компани хилийн чанад дахь гурван үйлдвэрээ түр зогсоолоо

2020-12-22
1 min read

Японы автомашины үйлдвэрлэгч “Toyota Motor” компани мутацид орсон коронавирусний шинэ хувилбар тархсантай холбогдуулан Их Британи, Франц дахь үйлдвэрүүдийнхээ үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргажээ. Их Британид “Toyota” компанийн хоёр үйлдвэр байдаг бөгөөд хөдөлгүүрийн үйлдвэрийг 12 дугаар сарын 22-нд, харин угсрах үйлдвэрийг 12 дугаар сарын 23-нд зогсоохоор болсон байна.

Харин Франц дахь дугуйн үйлдвэрээ 12 дугаар сарын 22-ноос эхлэн зогсоох ажээ. Дээрх үйлдвэрүүдийн ажилтнуудад энэ сарын 24-нөөс эхлэх Зул сарын баярын амралтыг хугацаанаас өмнө олгохоор болсон байна.

Орчуулах »