Сингапур “Pfizer-BioNTech” компанийн вакциныг хүлээн авлаа

2020-12-23
1 min read

Сингапур “Pfizer-BioNTech” компанийн коронавирусний вакциныг нийлүүлж авсан Азийн анхны орон боллоо.

Бельгиэс вакцин тээвэрлэсэн “Singapore Airlines” компанийн нисэх онгоцыг “Чанги” нисэх буудалд Тээврийн сайд Онг Е Кунг угтан авсан байна.

Сингапурын Ерөнхий сайд Ли Сянь Лунг энэ сарын эхээр “Засгийн газар “Pfizer-BioNTech” компанийн вакциныг цар тахлын үед ашиглахыг зөвшөөрсөн. Вакцины эхний нийлүүлэлт энэ сарын эцсээр ирэх төлөвтэй байна” гэж мэдэгдэж байсан юм.

Түүний мэдээлснээр, бусад вакциныг ирэх саруудад нийлүүлэх бөгөөд Засгийн газар ирэх оны гуравдугаар улирал гэхэд нийт хүн амаа дархлаажуулахад хүрэлцэхүйц вакцин авахыг зорьж байгаа ажээ.

Мөн вакцинжуулалтыг үнэгүй явуулах боловч иргэд сайн дурын үндсэн дээр хийлгэнэ гэдгийг тэрбээр онцолжээ. Сингапур мөн “Moderna” компанитай вакцин нийлүүлэх гэрээ байгуулсан байна.

5.7 сая орчим хүн амтай Сингапурт өнөөдрийн байдлаар халдварын 58 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэний дийлэнх нь цагаач ажилтнуудын байранд илрээд байгаа билээ.

Орчуулах »