Халдваргүй үлдсэн хамгийн сүүлийн тив болох Антарктидад “COVID-19” илэрчээ

2020-12-23
1 min read

Антарктид коронавирусийн халдвар илрээгүй дэлхийн хамгийн сүүлийн тив болоод байв. Гэвч Антарктид дахь “Bernardo O’Higgins” судалгааны баазад 26 цэргийн алба хаагч, 10 ажилтны шинжилгээний хариу эерэг гарлаа гэж тус улсын Зэвсэгт хүчин мэдэгджээ. Ингэснээр “COVID-19” халдвар дэлхийн бүх тивд бүртгэгдэж байна.

“The Guardian” сонинд мэдээлснээр, халдвар авсан хүмүүсийг Чилийн эргийн Пунта-Аренас хотод авчран тусгаарласан бөгөөд тэдний биеийн байдал сайн байгаа гэжээ.

Судалгааны баазад шаардлагатай нөөцийг хүргэсэн усан онгоцон дээр халдварын гурван тохиолдол илэрсэн хэмээн Чилийн Тэнгисийн цэргийн хүчин хэдхэн арванхоёрдугаар сарын 21-ний өдөр мэдэгдсэн юм.

Орчуулах »