Оросын нисдэг тэргийг Азербайжаны тал бууджээ

Арменийн нутаг дэвсгэрт нисч явсан ОХУ-ын армийн Ми-24 нисдэг тэргийг Азербайжаны тал санамсаргүй буудаж унагаасны улмаас хоёр хүн амь үрэгдэж, нэг хүн шархаджээ.

Нисдэг тэрэг Армени-Азербайжаны хилийн шугамд тун ойрхон, харанхуйд, радарт мэдрэгдэхгүй нам өндөрт нисч явсан аж. Азербайжаны тал алдаа гаргасандаа албан ёсоор хүлцэл өчиж, амь үрэгдсэн албан хаагчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлэв. Энэ бүс нутагт өмнө нь Оросын нисдэг тэрэг ганц ч удаа үзэгдэж байгаагүй гэнэ. Азербайжаны Засгийн газар Оросын талд учруулсан бүх хохирлыг нөхөн төлөхөө мөн амлалаа.

Армени, Азербайжан улсуудын хооронд газар нутгийн маргаантай байдаг Уулын Карабахын нутагт есдүгээр сарын 27-ноос хойш зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж байгаа бөгөөд оросын цэргийн бааз Арменид байдаг юм.

Орчуулах »

Don't Miss