Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийг Дээд шатны шүүх хэлэлцэнэ

2021-01-06
1 min read

УИХ-ын гишүүн асан Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаанаар энэ сарын 8-нд хэлэлцэхээр товлосон байна.

Н.Номтойбаярт анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаатай хасаж таван жил таван сар хорих ял оноосон юм. 

Харин Ж.Эрдэнэбатад анхан болон давж заалдах шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасаж, зургаан жил хорих ял оногдуулсан. 

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат нар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Дээд шатны шүүхэд хандсан юм. Улмаар тэдний гомдлыг энэ сарын 8-нд хэлэлцэхээр болжээ.

Орчуулах »