Хүүхдийн төлөөх ажлыг самарсан хатагтай нар “Хүүхдийн төлөө фонд”-д ойрхон байх зөв үү?!

Хүүхдийн нэрээр төрийн бус байгууллагын дансанд хандив хуримтлуулсан Соёлын яамны сайд, дэд сайдын дуулиан тасраагүй байна. Энэ дуулиан намжих ч үгүй байх. Үүнтэй зэрэгцэн Соёл, урлагийн газрын дарга Ц.Нацагдолгорын талаар ч таагүй мэдээлэл чих дэлсэх болов.

МАН-ын Бага хурлын гишүүн, НАМЭХ-ны дэд Ерөнхийлөгч хэмээх улс төрийн болон төрийн бус байгууллагын сонгуульт албыг хашиж, УИХ-ын Тамгын газар, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны газрын дарга, Төрийн банкны газрын захирал, Дэлхийн банкны төслүүдийн удирдагч, хувийн хэвшилд их, дээд сургуулийн захирлаар ажиллаж байсан түүнтэй холбогдох Монголын хүүхэд багачуудын агентлагийн хөрөнгө санхүүжилтээс зувчуулж, албан тушаал эрх мэдлээ ашиглан авсан ажлаа гүйцэтгэлгүй мөнгийг нь үрэн таран хийсэн гэгддэг асуудал нь хэвлэлийн хуудсуудаас арилаагүй байна.

Эргэн саная… Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын орлогч дарга Б.Халиунтай тун сайн гар нийлдэг гэгддэг тэрбээр Соёл, урлагийн газрын даргаар томилогдохоосоо өмнө Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын бодлого зохицуулалтын газрын даргаар ажиллаж байв. Энэ үедээ НАМЭХ-ны Ажлын албаны даргаар ажиллаж байсан найз Б.Халиуныгаа Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэд даргаар тавиулахын тулд тухайн үеийн дарга О.Алтансүхийн ар өвөрт гарч, аль байдагаа барьсан байдаг.

Үнэндээ Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны шууд удирдлагад байдаг тул тухайн үеийн сайд дарга нарын толгойг эргүүлэх тийм ч хэцүү байгаагүй биз. Гэхдээ ашиг сонирхол ихтэй Б.Халиун хэдэнтээ ажлаасаа мултардаг болоход мөн л нутгийн сайд С.Чинзоригийг Ц.Нацагдолгор тойгдож, авч үлдсэн. Хүүхдийн төлөөх үйл ажиллагаанаас тав, арван юм зохицуулж сурсан хоёрт энэ ажил дээрээ л нэг нь үлдэж, нөгөө нь үлдээж байвал болох нь тэр, дээдийн тэмцэл байсан гэж болно.

Жилийн 9.815.000 мянган төгрөгийн орлоготой байсан найз Б.Халиун Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэд дарга болсон жилээсээ 25.393.000 мянган төгрөгийн орлоготой ч болж өссөнийг Хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харж болно. Аймаг, салбаруудынхаа дарга нараас хонины мах авахдаа ч ичихээ байсан гэгддэг энэ дэд даргын хөрөнгө орлого яагаад хэрхэн нэмэгдээд байгаад Авлигатай тэмцэх газар анхаарал тавьчихад илүүдэхгүй л байх. Тээврийн хэрэгслийнх нь ч үнэлгээ нэмэгдэж, мал аж ахуйтай ч болж, хадгаламж дахь нь ч зогсолтгүй өсөх дүнтэй явж байна шүү дээ.

Хувьдаа компани, хувь хөрөнгө нийлүүлсэн хувьцаагүй  Б.Халиун ажил л гарвал найз, нөхдөөрөө хийлгэх гэж зүтгэдгийг хамт олон нь хэлж байна. Өөрөөр хэлбэл, эрт урьдын холбоотой Ц.Нацагдолгор эгчдээ, С.Оюунбилэг найздаа гэхчлэн халаасны хүмүүстээ ажил “өгч”, ард нь “шагналаа хүртдэг” гэдгийг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын амтай чихтэй болгон ярих болж. Үүдний засварын тохижуулалтаасаа хүртэл хувь тоншиж ирснийг байгууллага даяар ярьж, энэ хүнээсээ хагацахын туйл болдгийг салбарын сайд, дарга нар нь мэдээгүй биш мэдэж байгаа.

Хүүхдийн байгууллагын нэр хүндийг ийнхүү унагаж, хэзээ мөдгүй Авлигатай тэмцэх газрын үүдийг сахиж мэдэхээр байгаа энэ бүсгүй хариуцлагаас бултаж ажилаа өгөх нь цаг хугацааны асуудал болсон гэдгийг ч ардын намынхан дээр доргүй ярьж байна. Ямартай ч, эрх мэдлээ ашиглан эргэн тойрондоо хувааж өгсөн хөлс мөнгөтэй ажлын нь нэжгээдийг нөгөө доктор аниа Ц.Нацагдолгор, үй зайгүй нөхөрлөдөг С.Оюунбилэг нар авсан байгаа юм.

Олон сая төгрөгийн хөлсөөр тус агентлагийн хүүхдийн хөгжил, хамгаалалд барих бодлого чиглэл болон үндсэн хөгжлийн стратегийг хийсэн гэх Ц.Нацагдолгор нь энэ газрын хамгийн чухал ажлыг ёстой гурилдаад, ажил хүлээлгэх хугацаа тулахад агентлагийн хоёр дарга нүүр хийх газаргүй түлэгдэж явжээ. Муу, муухай ажил хүлээн авсныгаа мэдэж байгаа ч О.Атансүх, Б.Халиун нар яагаад чимээгүй өнгөрөв. Ц.Нацагдолгорын нэрээр гаргасан ажлын хөлсийг хувааж идчихээгүй л бол хариуцлага нэхэх гарцаагүй асуудал үүссэнийг хэн хүнгүй мэдэж байгаа.

Тухайн үед Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, дэд сайд С.Мөнгөнчимэг нар ихэд уурсаж, шалгуулна цагдуулна гэж баахан цамнасан байдаг. Үүнийг нь М.Энхболд, Н.Номтойбаярын дэмжлэгээр Ерөнхий аудиторын орлогч даргаар томилогдсон байсан С.Оюунбилэг аргалсан гэдэг. С.Оюунбилэг нь М.Энхболд даргын хүчийг мөнхөд орших юм шиг санаж Сангийн сайдаар “оролдож” яваад хөөгдсөн юм билээ. Өмнө Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт зөвлөх гэсэн бүртгэлтэй явж, хэтэвч нэг болсон Ц.Нацагдолгор, Б.Халиун нарыг насаараа биш гэхэд нэг удаа бол аргалаад гарах өртэй байсан. Тиймээс зувчуулсан мөнгө, гологдолтой ажлын хажуугаар нүд аньж аудит хийснээсээ болж ажлаасаа халагдсан ч гэж яригддаг.

Энэ хүүхнүүдийн ард Мэргэжлийн хяналтын газрын дарга Т.Гантулга, Т.Бадамжунай нарыг ч байдаг гэх. Тэдний дэмжлэгээр нэгэн үе МАН-ын Удирдах зөвлөлийн суудалд хүрч байсан С.Оюунбилэг буюу хэвлэлээр танигдсан нь Худалдааны сургуулийг эчнээгээр төгссөн, “ХААН БУУЗ”-ны тогооч.

Өнгөрсөн сонгуулиар Эрдэнэтэд нэр дэвшихээр санаархаж Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ц.Оюунгэрэлд ялагдсан. НАМЭХ гэх эмэгтэйчүүдийн байгууллагын дэд Ерөнхийлөгчөөр сонгогдохдоо УИХ-ын дарга Г.Занданшатарыг хормойдож гүйсээр болгосон шигээ УИХ-ын мандатыг ч адил бодоод алдсан хэрэг.

Одоо харин Үндэсний статистикийн хорооны дарга болно хэмээн сайд асан Ц.Цогзолмаатай урд хойноо орон булаацалдсан гэх мэдээлэл Тусгаар тогтнолын ордноор нисэлдэж байна. Т.Гантулга, Т.Бадамжунай, М.Энхболд гэхчлэн олон ч артайн нөлөө хаачихав, Ц.Цогзолмаа нь жийгдэж, УИХ-ын даргын зөвлөх гэх соосог үмхээд чимээгүй болсон юм байх.

Ийнхүү хүүхдийн байгууллагын ажил үйлчилгээг тарамдуулж, мөнгө санхүүт ажлыг нь самарч явсан гэх хүүхнүүдийн нэг, сэтгэл судлалын доктор хэмээгч Ц.Нацагдолгор Соёлын яамны санаачилсан “Хүүхдийн төлөө фонд”-ын ажлын хэсэг толгойлж, харин хамаг хуудууг нь баллуурдаж, хаа явсан газарт нь ил далд гүйдэг С.Оюунбилэг дараагийн албан тушаалын зөөлөн суудлаа олоод харчихсан явна.

Дээрээ суудлаа олохгүй бол дороо гүйдлээ олохгүй гэгчээр сэлэмт жанжныг холын улстөрд нүүдэл хайх зуурт, намын нь хэдэн бүсгүй хар бараан фактаар хогон овоолго босгосоор…

Орчуулах »