С.Баярцогтоос 4 тэрбум 10 сая, С.Баяраас 5 тэрбум 580 сая төгрөгийг хураана

2021-01-13
1 min read

Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж шүүхээр шийдвэрлэсэн 48 хэрэгт 21 тэрбум 586 сая төгрөгийн хууль бус хөрөнгийг хурааж, улсын орлого болгох шүүхийн шийдвэр гарсан хэмээн Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат мэдээллээ.

Эдгээрээс зарим нэг хэргийг дурьдвал, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал олгосон, мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн С.Баярцогтоос 4 тэрбум 10 сая 3 үл хөдлөх эд хөрөнгийг хураах шийдвэр гаргасан. Мөн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал олгосон, мөнгө угаасан С.Баяраас 3 сая 569 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 5 тэрбум 580 сая төгрөг, 1 тэрбум 97 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгө хураана гэлээ.

Түүнчлэн Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт холбогдогч Ш.Мөнгөншагайгаас 190 сая төгрөг болон 1 сая 445 мянган ам.долларыг хураах, хуурамч бичиг баримт ашиглан Английн стандарт банкнаас 109 сая ам.долларын зээл авсан Жаст Ш.Батхүүгийн Сингапур, АНУ дахь газар үл хөдлөх хөрөнгийг хураан улсын орлого болгох шийдвэр гаргасан байна. Мөн “Эрдэнэт” үйлдвэрт учирсан хохирлыг төлүүлэх шүүхийн шийдвэр тус тус гарчээ.

Орчуулах »