Шинэ иргэд Ерөнхий сайдаас илүү жиндэж байна

Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр үйл ажиллагааг нь хязгаарласан зарим чиглэл, салбаруудыг үе шаттайгаар нээх асуудлыг хэлэлцсэн. Энэ хүрээнд ирэх 7 хоногоос зарим төрлийн барааны худалдаа, үйлчилгээний тодорхой чиглэлүүдийг халдвар хамгааллын дэглэм, шаардлагуудыг мөрдүүлэн нээхээр боллоо. Үүнд:

✅Цахилгаан бараа,

✅Тавилга

✅Гар утасны төвлөрсөн худалдаа,

✅Түргэн үйлчилгээний цэг,

✅Цанын баазын үйлчилгээ зэрэг багтаж байна.

Иргэдийн агаарт гарах, ууланд алхах зэрэг үйлдлийг дэмжих хүрээнд зарим цэгүүд, зогсоолуудын үйл ажиллагааг эргэн хэвийн горимд шилжүүлэх юм байна.

Ингэхдээ зорчилт хөдөлгөөний бүртгэлийн QR системийн ашиглалтыг сайжруулах хүрээнд иргэд, ААН-үүдийг мэдээллээр хангах, хариуцлагыг нэмэгдүүлэх, хяналт шалгалтыг эрчимжүүлэхээр тогтов. Дээрх шийдвэрүүдтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын А/06 тоот захирамжийн хавсралтад доорх байдлаар өөрчлөлт оржээ.

Үйл ажиллагааг нь хязгаарлах салбар, чиглэлд

1. Хүнсний болон ахуйн хэрэглээнээс бусад барааны худалдаа /бүх төрлийн хувцас, гэр ахуйн бараа, бөс бараа, гоо сайхны бараа, тоглоом/

2. Олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, аялал зугаалга, тэмцээн уралдаан, хурим найр, цайллага, хүлээн авалт

3. Бүх төрлийн баар

4. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа

5. Цахим болон бүх төрлийн тоглоомын үйлчилгээ

6. Спортын арга хэмжээ /заал, фитнес, бүжиг, иогийн клуб/

7. Саун, бассейн

8. Шашны зан үйл /гандан, сүм хийд, мөргөлийн газрууд/

9. Урлаг соёл, үзвэр үйлчилгээ

10. Үсчин, гоо сайхан, хумс засал

11. Бариа засал, массажны газар, алжаал тайлах төв

12. Амралт, жуулчны бааз, зочид буудал, дэн буудал

13. Нийтийн халуун ус

14. 5-аас дээш хүнтэй танхимын болон үйлдвэрлэлийн сургалт … зэргийн багтаажээ.

Харамсалтай нь улсын хэмжээнд өдөр бүр, цаг минут тутамд шинээр мэндэлж буй иргэдийнхээ хэрэгцээг хаасан хэвээр. Шинэ төрсөн иргэдийн өлгий даавуу, хувцас хэрэглэлийн дэлгүүр өнөөдрийг хүртэл хаалттай байгаа нь цар тахлын аюул, хөл хорионы хугацааг тооцоолоогүй байсан иргэдэд хүндрэл учирч, ихэнх нярай өлгийгүй, хувцасгүй, арьс үсний арчилгаанд шаардлагатай бүтээгдэхүүнгүй хэцүү байгаа гомдлыг уншигчдаас ирүүлсээр байна.

Орчуулах »