УОК-ын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарыг огцруулахыг шаардлаа

2021-01-20
1 min read

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүллээ.

АН-ын бүлгээс “Өнгөрсөн хугацаанд амь нас болон эрүүл мэнд, сэтгэл зүйн хохирол амссан Монгол Улсын иргэн бүр УОК-ын буруу шийдвэрээс болж хохирсон. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд Монгол Улс цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар ямар ч бэлтгэлгүй, цаасан дээр хэдэн хууль, журам батлахаас хэтэрсэнгүй. Халдварын тохиолдол илрэх бүрд УОК, түүний шийдвэрийг биелүүлэгч төрийн байгууллагын албан тушаалтнууд иргэдийг буруутгаж, нэр төрд халдсан, ялгаварлан гадуурхсан ёс зүйгүй үйлдлүүд гаргасаар байна. Үүний нэг жишээ нь дөнгөж амаржсан эмэгтэй болон түүний нярай хүүхдийг шилжүүлэн зөөвөрлөж байгаа явдал. Тиймээс энэхүү харгис үйлдлүүдийнхээ хариуцлагыг хүлээх цаг нь одоо болсон. Иргэд ч цаашид ийм байдлыг тэвчих боломжгүй тул УОК-ын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарыг нэн даруй огцруулах хэрэгтэй” хэмээн мэдэгджээ.

Орчуулах »